Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 32:41-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

41. Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин,дайснуудаасаа өшөө хонзонгоо авч,Намайг үзэн ядагсдад хариу барина.

42. Би сумаа цусанд согтоож,сэлмэндээ мах үмхүүлнэ.Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус,дайсны удирдагчид байх болно”.

43. Үндэстнүүд ээ!Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа.Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч,дайснуудаасаа өс хонзонгоо авч,Өөрийн газар нутаг болон ард түмнийхээ төлөө эвлэрүүллийг хийнэгэв.

44. Тэгээд Мосе Нуны хөвгүүн Иошуатай гарч ирээд, энэ дууны бүх үгийг ард түмэнд дуудан сонордуулжээ.

45. Мосе энэ бүх үгийг бүх Израильд хэлж дуусаад,

46. тэдэнд хандан—Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан, энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл.

47. Энэ бол та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээр урт наслана гэв.

48. Яг тэр өдөр ЭЗЭН Мосед хандан—

49. Иерихогийн нөгөө тал дахь, Моабын газар нутаг дээрх Абаримын энэ уул, Небо ууланд гарч, Израилийн хөвгүүдэд эзэмшил болгон Миний өгч буй Канаан нутгийг хар.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 32