Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 32:31-46 Ариун Библи, 2004 (АБ2004)

31. Дайсны хад бол манай Хадтай адилгүй.Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.

32. Тэдний усан үзмийн мод нь Содомын усан үзмийн модноос,Гоморрагийн талбайгаас гарсан юм.Тэдний усан үзэм нь цөс,хонгорцог нь гашуун юм.

33. Тэдний усан үзмийн дарс нь могойн хор,наж могойн үхлийн хор юм.

34. “Тэр нь Надад хадгалагдаж,Миний агуулахад лацдуулсан байгаа бус уу?

35. Өшөө авалт нь Минийх.Тэдний хөл алдах тэр цагт Би хариугаа авна.Тэдний гамшгийн өдөр ойртож байна.Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс нь тэдэн уруу яарч байна” гэнэ.

36. ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ.Тэрээр тэднийг хүч чадалгүй болсныг,хүлээстэй, чөлөөтэй хэн ч үлдээгүйг харах үедээӨөрийн зарц нарыг өрөвдөнө.

37. ЭЗЭН айлдсан нь“Тэдний бурхад хаа байна вэ?Тэдний хоргодсон хад хаа байна вэ?

38. Тэдний тахилын өөхийг хэн идэж,ундаан өргөлийн дарснаас хэн уусан бэ?Тэд босож та нарт туслаг.Тэд та нарын нуугдах газар болог.

39. Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав.Надаас өөр ямар ч бурхан байхгүй.Үхүүлж, амьдруулагч нь Би билээ.Шархдуулж, эдгээгч нь Би билээ.Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.

40. Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөнӨөрийн амьд буйгаар тангараглая.

41. Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин,дайснуудаасаа өшөө хонзонгоо авч,Намайг үзэн ядагсдад хариу барина.

42. Би сумаа цусанд согтоож,сэлмэндээ мах үмхүүлнэ.Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус,дайсны удирдагчид байх болно”.

43. Үндэстнүүд ээ!Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа.Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч,дайснуудаасаа өс хонзонгоо авч,Өөрийн газар нутаг болон ард түмнийхээ төлөө эвлэрүүллийг хийнэгэв.

44. Тэгээд Мосе Нуны хөвгүүн Иошуатай гарч ирээд, энэ дууны бүх үгийг ард түмэнд дуудан сонордуулжээ.

45. Мосе энэ бүх үгийг бүх Израильд хэлж дуусаад,

46. тэдэнд хандан—Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан, энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 32