Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 32:24-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

24. Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн,гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно.Би бас тэдэн уруу араатны шүд,тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.

25. Гадаах нь сэлмэнд,доторх нь айдаст нэрвэгдэнэ.Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.

26. «Би тэднийг тастчин хүн төрөлхтний дурдатгалаас арчин хаяна» гэж Би айлдах байсан.

27. Гэвч дайсны өдөөн хатгалганд түгшиж байна.Өстнүүд нь буруугаар ойлгож,«Бидний гар агуу,энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”.

28. Тэд бол зөвлөдөггүй үндэстэн.Тэдэнд мэдлэг байхгүй.

29. Хэрвээ тэд ухаантай байгаад үүнийг ойлгож,өөрсдөө эцэст нь юу болохыг бодсон бол!

30. Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол,ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүй байсан боляахин нэг нь мянгыг хөөж,хоёр нь түмийг зугтаалгах вэ?

31. Дайсны хад бол манай Хадтай адилгүй.Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 32