Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 32:15-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

15. Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө.Чи таргалж, бүдүүрч, гялалзан,өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж,өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.

16. Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн,жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ.

17. Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ.Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад,саяхан гарч ирсэн шинэ бурхад,өвөг дээдсийн чинь айдаггүй байсан бурхад юм.

18. Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран,чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.

19. ЭЗЭН үүнийг хараад, үзэн ядсан билээ.Яагаад гэвэл хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.

20. Тэгээд Тэр айлдсан нь“Би тэднээс нүүрээ буруулна.Тэдний төгсгөл нь ямар байхыг Би харна.Учир нь тэд гаж буруу үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.

21. Тэд бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн,тэд өөрсдийн шүтээнүүдээрээ хилэнг минь хөдөлгөлөө.Тиймээс Би бас ард түмэн биш хүмүүсээр тэднийг атаархуулж,мунхаг үндэстнээр тэдний уурыг хөдөлгөнө.

22. Миний хилэнгийн гал дүрэлзэнҮхэгсдийн орны гүнд хүртэл шатааж,газрыг ургацтай нь залгин, уулсын суурьд ч гал тавина.

23. Би тэдэн дээр гай гамшгийг овоолж,сумаа тэдэн дээр буулгана.

24. Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн,гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно.Би бас тэдэн уруу араатны шүд,тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.

25. Гадаах нь сэлмэнд,доторх нь айдаст нэрвэгдэнэ.Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.

26. «Би тэднийг тастчин хүн төрөлхтний дурдатгалаас арчин хаяна» гэж Би айлдах байсан.

27. Гэвч дайсны өдөөн хатгалганд түгшиж байна.Өстнүүд нь буруугаар ойлгож,«Бидний гар агуу,энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 32