Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 32:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. —Тэнгэр ээ, чих тавин сонс! Би үгээ хэлье.Газар аа, үгийг минь сонс!

2. Миний сургаал бол орох бороо,миний хэлэх үг бол унах шүүдэр,шинэ зүлгэн дээр буух борооны дусал,өвс ногоон дээр орох аадар юм.

3. Би ЭЗЭНий нэрийг тунхаглана.Сүр хүчийг бидний Бурханд өг.

4. Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс.Түүний бүх зам мөр нь шударга.Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй.Тэр бол зөвт бөгөөд шударга.

5. Тэд Түүнд мууг үйлдсэн.Тэд Түүний хүүхдүүд биш.Учир нь тэд гэм зэмтэй, гаж буруу үеийнхэн.

6. Тэнэг мунхаг хүмүүс ээ!Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу?Тэр чамайг худалдаж авсан Эцэг чинь биш үү?Тэр чамайг бүтээж, бий болгосон.

7. Эртний өдрүүдийг санацгаа.Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа!Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө.Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.

8. Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед,Адамын хөвгүүдийг хуваах үедТэрээр Израилийн хөвгүүдийн тоо ёсоор ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.

9. ЭЗЭНий хувь бол Өөрийнх нь ард түмэн,Иаков бол Түүний сонгож авсан өв.

10. ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд,араатан архирах цөлөөс олжээ.Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж,Өөрийнхөө мэлмийн цэцгий мэт хамгаалсан.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 32