Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 30:11-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Өнөөдөр миний чамд тушааж буй энэ тушаал бол чамд тийм ч хэцүү зүйл биш, алс холын ч зүйл биш,

12. тэнгэрт байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө тэнгэрт гарах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.

13. Энэ бол далайн цаана байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө далайг гатлах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.

14. Харин үг нь чамд тун ойрхон, чиний аманд, чиний зүрхэнд байна. Энэ нь чи түүнийг сахихын тулд юм.

15. Үзэгтүн! Би өнөөдөр чиний өмнө амь ба аз жаргал, үхэл ба гай зовлонг тавьлаа.

16. Би өнөөдөр чамд ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүний тушаал, зарлиг, хууль тогтоолыг сахихыг тушааж байна. Тэгвэл чи амьдран, өнөр өтгөн болж, ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очиж буй газарт чамайг ерөөнө.

17. Харин чиний зүрх эргэж, дуулгаваргүй байж, уруу татагдан, өөр бурхдад мөргөж, тэдэнд зарагдвал

18. та нар гарцаагүй сөнөнө гэдгийг би өнөөдөр та нарт тунхаглаж байна. Иорданыг гатлан эзэмшихээр очиж буй тэр газартаа та нар удаан амьдрахгүй.

19. Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон, чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож,

20. ЭЗЭН Бурханаа хайрлан, Түүний үгийг дуулгавартай дагаж, Түүнээс зуурч бай. Тэр бол чиний амь амьдрал, чиний амьдрах хугацаа юм. Тиймээс чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаков нарт өгөхөөр ЭЗЭНий тангарагласан тэр газарт чи амьдрах болно.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 30