Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 30:10-13 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Учир нь та нар ЭЗЭН Бурханыхаа үгийг дуулгавартай даган, энэ хуулийн номд бичигдсэн Түүний тушаал зарлигийг сахин мөрдөж, бүх зүрх, бүх сэтгэлээрээ өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ эргэх юм.

11. Өнөөдөр миний чамд тушааж буй энэ тушаал бол чамд тийм ч хэцүү зүйл биш, алс холын ч зүйл биш,

12. тэнгэрт байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө тэнгэрт гарах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.

13. Энэ бол далайн цаана байгаа зүйл ч биш учир чи “Биднээр тэр тушаалыг сахиулахын тулд түүнийг бидэнд авчирч, бидэнд сонсгохоор хэн бидний төлөө далайг гатлах юм бэ?” гэж хэлэхээр юм биш.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 30