Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 30:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Чиний өмнө миний тавьсан ерөөл хараал буюу энэ бүхэн чамд тохиолдон, ЭЗЭН Бурхандаа хөөгдөж, очсон бүх улсынхаа дотор чи энэ бүхнийг зүрхэндээ санаваас,

2. чи болон чиний хөвгүүд өөрсдийн Бурхан ЭЗЭН уруугаа эргэж, өнөөдөр миний та нарт тушаасан бүгдийн дагуу Түүний үгийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ дагаваас

3. ЭЗЭН Бурхан чинь чамайг өрөвдөн, чамайг тараан цацсан бүх улс үндэстнүүдийн дундаас дахин цуглуулж, олзлогдогсдыг чинь буцаана.

4. Цөлөгдөгсөд чинь тэнгэрийн хязгаарт байсан ч ЭЗЭН Бурхан чинь чамайг тэндээс цуглуулж, чамайг тэндээс эргүүлэн авчирна.

5. Тэгээд ЭЗЭН Бурхан чинь чамайг өвөг дээдсийн чинь эзэмшиж байсан тэр газарт авчирж, чамд түүнийг дахин эзэмшүүлнэ. Тэрээр чамайг жаргааж, өвөг дээдсээс чинь илүү өнөр өтгөн болгоно.

6. ЭЗЭН Бурхан чинь чамайг өөрийн Бурхан ЭЗЭНийг бүх зүрх, бүх сэтгэлээрээ хайрладаг болгохын тулд чиний зүрхэнд, чиний үр хүүхдүүдийн зүрхэнд хөвч хөндөх ёслол хийнэ.

7. ЭЗЭН Бурхан чинь чиний дайснууд болон чамайг үзэн ядаж хавчдаг бүхэн дээр энэ бүх хараалыг буулгана.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 30