Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 3:22-29 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэднээс битгий ай. ЭЗЭН Бурхан чинь та нарын төлөө тэмцэгч нэгэн юм” гэж тушаасан билээ.

23. Би бас тэр үед ЭЗЭНээс гуйж,

24. “Эзэн БУРХАН! Та зарцдаа Өөрийнхөө агуу их, хүчирхэг мутрыг үзүүлж эхэлсэн. Таных шиг ийм ажлуудыг, хүчит үйлсийг үйлдэж чадах ямар бурхан тэнгэр газарт байна вэ?

25. Би залбирч байна. Намайг гатлуулж, Иорданы чанадад орших тэр сайхан газар, тэр үзэсгэлэнт уулс болон Ливаныг үзүүлээч” гэсэн

26. боловч ЭЗЭН та нараас болж, надад уурласан байсан бөгөөд намайг сонссонгүй. ЭЗЭН надад “Боллоо. Чи энэ тухай Надад дахин бүү ярь.

27. Писга уулын оройд гарч, нүдээ өргөн, зүүн баруун, хойш урагш ширтэн, тэр газрыг өөрийнхөө нүдээр хар. Учир нь чи энэ Иордан голыг гатлах ёсгүй.

28. Харин чи Иошуад тушааж, түүнд урам зориг, хүч чадал өг. Учир нь тэрээр энэ ард түмнийг тэргүүлэн, Иорданыг гаталж, чиний харах тэр газрыг тэдэнд өвлүүлнэ” гэв.

29. Тэгэхэд бид Бетпеорын нөгөө талын хөндийд үлдсэн.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 3