Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 3:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Бид эргэж Башан уруу хүрч очиход Башаны хаан Ог өөрийн бүх ард түмнээ дагуулан Едреид бидэнтэй тулалдахаар ирэв.

2. ЭЗЭН надад хандаж “Түүнээс битгий ай. Би түүнийг бүх ард түмэн, газар нутагтай нь чиний гарт тушаасан. Хешбонд сууж байсан аморичуудын хаан Сихоныг яасан шигээ чи түүнд тийн үйлд” гэв.

3. Ингээд ЭЗЭН Бурхан маань Башаны хаан Ог болон түүний бүх ард түмнийг бидний гарт тушаасанд бид тэднийг нэг ч амьд хүн үлдээлгүй бут цохив.

4. Бид тэр үед түүний бүх хотыг эзлэн авсан билээ. Аргобын бүх нутаг дэвсгэр буюу Башан дахь Огийн хаант улс, түүний жаран хотоос бидний эзлээгүй нэг ч хот байхгүй.

5. Тэдгээр хотууд нь бүгд өндөр хэрэм, дааман хаалганууд, хаалтуудаар бэхлэгдсэн байв. Түүнээс гадна хана хэрэмгүй суурингууд нэн олон байжээ.

6. Бид Хешбоны хаан Сихонд үйлдсэн шигээ хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хүйс тэмтрэн, тэдгээр хотыг устгасан.

7. Бид харин бүх мал адгуус болон хотуудаас дээрэмдсэн зүйлсийг өөрсдөдөө олз болгон авлаа.

8. Ингэж бид тэр үед Иорданы чанадад байсан аморичуудын хоёр хааны гараас Арноны хөндийгөөс Хермон уул хүртэлх газрыг болон

9. (Хермон уулыг сидончууд Сирион гэж, аморичууд түүнийг Сенир гэж нэрлэдэг)

10. тэгш тал дахь бүх хотууд, бүх Гилеад, бүх Башан, Башан дахь Огийн хаант улсын хот Салека, Едреи хүртэл эзлэн авсан.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 3