Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 29:23-28 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. “Энд тэндгүй хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.

24. Бүх үндэстнүүд “ЭЗЭН энэ газарт яагаад ийм зүйлийг хийв ээ? Яагаад ийнхүү уур хилэнгээр шатав аа?” гэж хэлбэл

25. хүмүүс “Тэдний өвөг дээдсийн Бурхан ЭЗЭН Египетийн нутгаас тэднийг гаргахдаа байгуулсан гэрээг тэд хаяж,

26. өөрсдөө ч мэдэхгүй, ЭЗЭН ч тэдэнд өгөөгүй өөр бурхдад очиж зарагдан, мөргөснөөс тийм болжээ.

27. Тийм учраас ЭЗЭН энэ газарт хилэгнэж, энэ номд бичигдсэн бүх хараалыг түүн дээр буулган,

28. ЭЗЭН бас уур хилэн, зэвүүцлээрээ тэднийг тэр газраас хуу татан өөр газар уруу тарааж шидсэн нь өнөөдрийнхтэй адил болжээ” гэж хэлэх болно.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 29