Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 29:11-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. та нарын балчир хүүхдүүд, та нарын эхнэрүүд, танай хуаранд суудаг харийн хүмүүс, модыг чинь хагалдаг хүнээс аваад, усыг чинь зөөдөг хүн хүртэл бүгд

12. Чиний Бурхан ЭЗЭНий гэрээнд нэгдэж, ЭЗЭН Бурханы чинь өнөөдөр чамд хандан өргөж байгаа тангарагт оролцохоор ЭЗЭН Бурханыхаа өмнө зогсож байна.

13. ЭЗЭН чамд айлдсан ёсоороо мөн чиний өвөг дээдэс Абрахам, Исаак болон Иаковд тангарагласан ёсоороо, өнөөдөр чамайг Өөрийн ард түмэн болгон, Өөрөө чиний Бурхан болох гэсэн юм.

14. Би энэ гэрээг болон энэ тангаргийг зөвхөн та нартай хийгээгүй

15. бөгөөд өнөөдөр энд бидний Бурхан ЭЗЭНий өмнө бидэнтэй хамт зогсож байгаа хүн бүхэнтэй, мөн өнөөдөр энд бидэнтэй хамт байхгүй байгаа хүн бүхэнтэй хийж байна.

16. Египет газарт бидний хэрхэн амьдарч байсан, мөн та нарын туулсан үндэстнүүдийн дундуур бидний хэрхэн гарч ирснийг та нар мэдэх билээ.

17. Та нар мөн тэдэнд байгаа жигшүүртэй зүйлс, мод, чулуу, мөнгө, алтан шүтээнийг харсан.

18. Өнөөдөр та нарын дотор байгаа нэг ч эр юм уу, эм хүн эсвэл гэр бүл юм уу, овог бидний Бурхан ЭЗЭНээс сэтгэл урваж, тэдгээр үндэстний бурхдад очиж зарагдах болуузай. Та нарын дотор хорт үр, гашуун үндэс бий болуузай.

19. Энэ хараалын үгийг сонсогч нь зүрхэндээ өөрийгөө тайвшруулж, “Би сэтгэлээ хатууруулж, устай газар, хуурай газрыг устгасан ч би амар тайван байна” гэж бодох болуузай.

20. ЭЗЭН түүнийг хэзээ ч өршөөхгүй. Харин ч ЭЗЭНий уур хилэн, хар хор нь түүний эсрэг шатаж, энэ номд бичигдсэн хараал бүхэн түүн дээр бууж, ЭЗЭН түүний нэрийг тэнгэрийн доороос арчина.

21. ЭЗЭН энэхүү хуулийн номд бичигдсэн гэрээний бүх хараалын дагуу түүнийг муу ёр болгон Израилийн бүх овгуудаас тусгаарлан салгана.

22. Та нарын хойч үе удам чинь хийгээд алс газраас хүрч ирэх харийн хүмүүс тэр газрын гай гамшиг болон ЭЗЭНий тэр газарт дэлгэрүүлсэн өвчнийг хараад,

23. “Энд тэндгүй хүхэр давс болж, галд шатан, тариа ч тарьж болохгүй, үржил шимгүй, өвс ногоо ч ургахгүй байгаа нь ЭЗЭН уур хилэнгээрээ хөмрүүлсэн Содом, Гоморра, Адма, Зебойимын сүйрэл шиг болжээ” гэж хэлнэ.

24. Бүх үндэстнүүд “ЭЗЭН энэ газарт яагаад ийм зүйлийг хийв ээ? Яагаад ийнхүү уур хилэнгээр шатав аа?” гэж хэлбэл

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 29