Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 28:59-65 Ариун Библи, 2004 (АБ2004)

59. ЭЗЭН чиний гай гамшиг, чиний үр удмын гай гамшгийг аймшигтай болгож, тэр нь улам бүр хүндрэн удаан үргэлжлэх гай гамшиг, муухай ужиг өвчин болно.

60. ЭЗЭН чиний айж байсан Египетийн бүх өвчнийг чам дээр буцаан авчирч, тэдгээр нь чамайг нэрвэнэ.

61. ЭЗЭН бас энэхүү хуулийн номд бичигдээгүй бүх өвчин, бүх тахлыг чамайг усттал чинь чам дээр авчирна.

62. Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ.

63. ЭЗЭН та нарыг сайн сайхан, өнөр өтгөн болгохдоо баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна.

64. ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмнүүдийн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, өвөг дээдэс чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно.

65. Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулган, сэтгэлийг чинь самууруулна.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 28