Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 25:16-19 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Тийм зүйл хийсэн хэн боловч, шударга бусыг үйлддэг хэн боловч ЭЗЭН Бурханд чинь жигшүүртэй билээ.

17. Египетээс гарч ирэхэд замд чинь Амалек чамайг яасныг санагтун.

18. Тэд ЭЗЭН Бурханаас чинь айсангүй. Та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь хоцорч явсан сул дорой хүмүүс уруу довтолсон билээ.

19. Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр чиний Бурхан ЭЗЭН эргэн тойронд чинь байгаа бүх дайснуудаас чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи бүү март.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 25