Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 23:18-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Янхны олсон мөнгө хийгээд нохой мэт хүний (сүмийн янхан эрийн) олсон хөлсийг ямар ч тангаргийн өргөлд зориулан ЭЗЭН Бурханыхаа өргөөнд бүү оруул. Тэр хоёрыг хоёуланг нь ЭЗЭН Бурхан чинь жигшдэг билээ.

19. Чи ах дүүгээсээ зээлийн хүү битгий нэх. Тухайлбал мөнгөний хүү, хоол хүнсний хүү болон бусад аливаа хүүлж болмоор зүйлсээсээ хүү битгий ав.

20. Чи гадаадын хүнээс зээлийн хүүг авч болно, харин ах дүүгээсээ зээлийн хүү битгий нэх. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очих гэж буй газар нутаг дээр чиний гараараа хийсэн бүхний төлөө чамайг ивээнэ.

21. Чи ЭЗЭН Бурхандаа амласан бол төлөхөө бүү удаашруул. ЭЗЭН Бурхан чинь үүнийг чамаас заавал шаардах бөгөөд энэ нь чамд нүгэл болно.

22. Хэрэв чи амлаагүй бол нүгэлгүй байхсан.

23. Чи амаараа хэлсэн зүйлээ ЭЗЭН Бурхандаа сайн дураараа тангарагласан шигээ хэлсэн зүйлээ хэрэгжүүлэхдээ анхаар.

24. Чи хөршийнхөө усан үзмийн цэцэрлэгт орохдоо, усан үзмээс нь дураараа, цадтал идэж болно. Харин сагсандаа нэгийг ч бүү хий.

25. Чи хөршийнхөө тариан талбайд орохдоо тариан түрүүг гараараа шувтран авч болно. Харин хөршийнхөө тарианд хадуураа бүү хүргэ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 23