Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 22:21-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. бүсгүйг эцгийнх нь гэрийн үүдэн дээр аваачиж, хотынхон нь түүн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй эцгийнхээ гэрт садарлан самуурч Израильд шившигт хэрэг хийсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул.

22. Хэрвээ хэн нэгэн эр гэрлэсэн эмэгтэйтэй унтаж байгаад баригдвал эмэгтэйтэй унтсан эр болон мөнөөх эмэгтэй хоёулаа үхвэл зохино. Та нар бузар мууг ингэж Израилиас зайлуулах ёстой.

23. Хэрэв хүнтэй сүй тавьсан онгон бүсгүйтэй өөр эрэгтэй хүн хотын дотор учраад, унтвал

24. та нар тэр хоёрыг хотын хаалганы гадна гаргаж, тэдэн уруу чулуу шидэж ал. Учир нь тэр бүсгүй хотын дотор байсан ч хашхираагүй. Тэр эр хөршийнхөө эхнэрийг хүчирхийлсэн. Чи өөрсдийнхөө дундаас бузар мууг ингэж зайлуул.

25. Хэрвээ хүнтэй сүй тавьсан бүсгүйтэй хэн нэгэн эр хөдөө хээр тааралдаад хүчиндсэн байвал зөвхөн тэр хүчиндсэн эрийг л алах ёстой.

26. Тэр бүсгүй алуулбал зохих нүгэлгүй учир түүнийг зүгээр орхи. Энэ нь хэн нэг хүн хөрш уруугаа дайран амийг нь хороосонтой адил хэрэг юм.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 22