Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 20:7-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. Бүсгүй хүнд сүй тавьсан боловч түүнийгээ авч амжаагүй хүн хэн байна бэ? Тэр хүн гэртээ буц. Тэр дайнд амиа алдаж, өөр хүн түүнийг нь авах вий” гээд,

8. түшмэд ард олонд цааш нь үргэлжлүүлэн “Аймхай, зүрхгүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Ингэснээр тэр ах дүү нараа өөр шигээ зүрх алдуулахгүй юм” гэж хэл.

9. Түшмэд ард олонд хандан ярьж дуусаад, ард олныг тэргүүлэх цэргийн дарга нарыг томилох болно.

10. Чи аль нэг хотыг дайран эзлэхээр очих үедээ, тэр хотынхонд хандан найрамдахыг зарлан тунхагла.

11. Хэрэв тэр хот чамтай найрамдахыг зөвшөөрч, хотынхоо хаалгыг чамд нээж өгвөл чи тэр хотын бүх оршин суугчдыг албадан ажиллуулж, өөртөө үйлчлүүл.

12. Хэрэв тэр хотынхон чамтай найрамдалгүй, чамайг эсэргүүцэн байлдвал, чи тэр хотыг бүслэгтүн.

13. ЭЗЭН Бурхан чинь тэр хотыг чиний гарт тушаах үед чи тэр хотын бүх эрчүүдийг илдний ирээр цавч.

14. Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд, мал сүрэг болон хотын дотроос олзолсон бүхэн чинийх учир ав. Чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн, дайснуудаасаа олзолсон эд юмсыг чи эдэлж хэрэглэ.

15. Дэргэдэх эдгээр үндэстнүүдэд хамаарахгүй өөрөөс чинь хол байгаа хотуудад чи үүнийг үйлдэгтүн.

16. Харин ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй эдгээр ард түмнүүдийн хотуудаас амьсгаатай юуг ч бүү үлдээ.

17. ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор чи хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хүйс тэмтэр.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 20