Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 20:14-20 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд, мал сүрэг болон хотын дотроос олзолсон бүхэн чинийх учир ав. Чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн, дайснуудаасаа олзолсон эд юмсыг чи эдэлж хэрэглэ.

15. Дэргэдэх эдгээр үндэстнүүдэд хамаарахгүй өөрөөс чинь хол байгаа хотуудад чи үүнийг үйлдэгтүн.

16. Харин ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй эдгээр ард түмнүүдийн хотуудаас амьсгаатай юуг ч бүү үлдээ.

17. ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор чи хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хүйс тэмтэр.

18. Эс тэгвэл тэд бурхаддаа үйлдсэн жигшүүрт бүхнээ та нарт зааж, дагуулан, та нараар ЭЗЭН Бурханд чинь нүгэл үйлдүүлэх болно шүү.

19. Та нар аль нэг хотыг эзлэхээр дайтан, удаан хугацаагаар бүслэх үед, сүхээ далайж тэндхийн моддыг бүү устга. Та нар тэр моддоос идэх учраас тэдгээрийг бүү цавчин унага. Талбайн модод чинь хүн юм уу? Та нар яахин түүнийг бүсэлнэ вэ?

20. Харин та нар жимсний мод биш болохыг нь мэдэж байгаа моддыг устга. Тэгээд цавчин бэхлэлт хийн, та нартай байлдаж байгаа тэр хотынхныг ялагдах хүртэл нь хэрэглэ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 20