Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 2:28-37 Ариун Библи, 2004 (АБ2004)

28. Чи идэх хоолыг минь надад мөнгөөр худалд, уух усыг минь надад мөнгөөр өг. Намайг зөвхөн явганаар өнгөрүүлээч.

29. Сеирт суудаг Есавын хөвгүүд болон Арт суудаг моабчуудын надад үйлдсэн шиг та нар намайг Иордан голыг гатлан бидний Бурхан ЭЗЭНээс бидэнд өгч байгаа тэр газар уруу орох хүртэл нэвтрүүлж өгнө үү?” гэв.

30. Харин Хешбоны хаан Сихон биднийг нутгаараа нэвтрэн өнгөрөхийг зөвшөөрсөнгүй. Учир нь ЭЗЭН Бурхан чинь түүнийг чиний гарт тушаахын тулд сүнсийг нь хатууруулан, зүрхийг нь зөрүүд болгон өнөөдрийнх шиг болгосон байна.

31. ЭЗЭН надад хандан “Би Сихон болон түүний газар нутгийг чамд тушааж эхэлсэн. Чи тэр газрыг эзэмшихийн тулд одооноос эзлэн ав” гэж айлдсан билээ.

32. Тэгэхэд Сихон бүх ард түмнээ дагуулан, Иахазд бидэнтэй тулалдахаар гарч ирэв.

33. Бидний Бурхан ЭЗЭН түүнийг бидэнд тушааж, бид түүнийг хөвгүүдтэй нь болон бүх ард түмэнтэй нь бут цохив.

34. Тэр цагт бид түүний бүх хотуудыг эзлэн авч, хот болгоны эрчүүд, эмэгтэйчүүд болон үр хүүхдийг нь хүйс тэмтрэн, нэг ч хүн үлдээсэнгүй.

35. Бид зөвхөн мал адгуус болон эзэлсэн хотуудаасаа олзолсон зүйлсийг авлаа.

36. Арноны хөндийн захад орших Ароер болон тэр хөндий дэх хотоос Гилеад хүртэл бидэнд дийлдэхээргүй тийм өндөр хот нэг ч байсангүй. Бидний Бурхан ЭЗЭН тэр бүгдийг бидэнд тушаасан.

37. Харин чи Аммоны хөвгүүдийн нутаг, Иаббок голын эрэг дагуу, уулархаг нутаг дахь хотууд болон ЭЗЭН Бурхан маань биднийг очихыг тушаагаагүй аливаа газар л ойртон очоогүй билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 2