Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 18:7-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

7. тэрээр ЭЗЭНий өмнө тэнд зогсож байгаа бүх Леви ах дүүсийнхээ нэгэн адил ЭЗЭН Бурханыхаа нэрээр үйлчлэх болно.

8. Түүний авах хувь нь тэдэнтэй адил байх бөгөөд эцгээс өвлөсөн хөрөнгийг худалдаж олсон мөнгө нь ч бас түүнийх болно.

9. ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийн жигшүүрт үйлсийг бүү дуурайгтун.

10. Та нарын дунд, хүү юм уу, охиноо галын дундуур гаргагчид, мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин,

11. хараалч, сүнс зуучлагч, хар домч, сүнс дуудагч бүү байг.

12. Эдгээрийг үйлдэгч хэн боловч ЭЗЭНд жигшүүртэй юм. Ийм жигшүүрт үйлээс болж ЭЗЭН Бурхан чинь чиний өмнөөс тэднийг хөөн гаргана.

13. Чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө төгс бай.

14. Чиний хөөж гаргах эдгээр үндэстнүүд нь совин тайлагч, мэргэ төлөгчдийг сонсдог. Харин чиний хувьд, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэгэхийг зөвшөөрөхгүй.

15. ЭЗЭН Бурхан чинь чиний төлөө та нарын дундаас, ах дүү нарын чинь дотроос над шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж ирнэ. Та нар түүнийг сонсогтун.

16. Энэ нь Хореб ууланд чуулган болсон тэр өдөр чи ЭЗЭН Бурханаасаа гуйсан бүхний чинь дагуу юм. Тэгэхэд чи ‘’ЭЗЭН Бурханы минь дуу хоолойг надад дахин бүү сонсгооч. Энэ их галыг надад дахин бүү харуулаач. Би үхчих вий’’ гэж хэлсэн билээ.

17. ЭЗЭН надад “Тэдний хэлсэн үг зөв байна.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 18