Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 18:3-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

3. Ард түмний өргөлөөс тахилчийн авах хувь нь тахилд өргөх үхэр, хонины хаа, хоёр эрүү, гэдэс дотор болно. Эдгээрийг тахилчид өгөх ёстой.

4. Чи түүнд үр тарианыхаа дээж, шинэ дарс, тос, хонины ноосныхоо дээжийг өгөх ёстой.

5. ЭЗЭН Бурхан чинь танай бүх овгуудын дундаас түүнийг болон түүний хөвгүүдийг үүрд ЭЗЭНий нэрээр зогсоон, үйлчлүүлэхийн тулд сонгожээ.

6. Израилийн бүх газар нутаг дээрх аль нэгэн хотод амьдран суудаг Леви хүн тэндээсээ явж, ЭЗЭНий сонгосон газарт чин сэтгэлээрээ хүрч ирвэл

7. тэрээр ЭЗЭНий өмнө тэнд зогсож байгаа бүх Леви ах дүүсийнхээ нэгэн адил ЭЗЭН Бурханыхаа нэрээр үйлчлэх болно.

8. Түүний авах хувь нь тэдэнтэй адил байх бөгөөд эцгээс өвлөсөн хөрөнгийг худалдаж олсон мөнгө нь ч бас түүнийх болно.

9. ЭЗЭН Бурханы чинь чамд өгч байгаа тэр газарт чи хүрч очихдоо, тэндхийн үндэстнүүдийн жигшүүрт үйлсийг бүү дуурайгтун.

10. Та нарын дунд, хүү юм уу, охиноо галын дундуур гаргагчид, мэргэ төлөгч, совин тайлагч, ид шидтэн, илбэчин,

11. хараалч, сүнс зуучлагч, хар домч, сүнс дуудагч бүү байг.

12. Эдгээрийг үйлдэгч хэн боловч ЭЗЭНд жигшүүртэй юм. Ийм жигшүүрт үйлээс болж ЭЗЭН Бурхан чинь чиний өмнөөс тэднийг хөөн гаргана.

13. Чи өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө төгс бай.

14. Чиний хөөж гаргах эдгээр үндэстнүүд нь совин тайлагч, мэргэ төлөгчдийг сонсдог. Харин чиний хувьд, ЭЗЭН Бурхан чинь чамайг тэгэхийг зөвшөөрөхгүй.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 18