Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 18:16-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Энэ нь Хореб ууланд чуулган болсон тэр өдөр чи ЭЗЭН Бурханаасаа гуйсан бүхний чинь дагуу юм. Тэгэхэд чи ‘’ЭЗЭН Бурханы минь дуу хоолойг надад дахин бүү сонсгооч. Энэ их галыг надад дахин бүү харуулаач. Би үхчих вий’’ гэж хэлсэн билээ.

17. ЭЗЭН надад “Тэдний хэлсэн үг зөв байна.

18. Би тэдний ах дүү нарынх нь дундаас чам шиг нэгэн эш үзүүлэгчийг гаргаж, Өөрийнхөө үгийг түүний аманд тавина. Миний түүнд тушаах бүхнийг тэр тэдэнд хэлнэ.

19. Миний нэрээр түүний хэлэх Миний үгийг сонсохгүй хэн бүхэн Миний шийтгэлийг хүлээх болно.

20. Харин Миний хэлэгтүн гэж тушаагаагүй үгийг эш үзүүлэгч Миний нэрээр дураараа яривал, эсвэл өөр бурхдын нэрээр яривал тэр эш үзүүлэгч үхэх болно” гэсэн.

21. Та нар дотроо “ЭЗЭНий айлдаагүй үг гэдгийг бид яаж мэдэх билээ?” гэж бодох биз ээ.

22. Хэрэв эш үзүүлэгчийн ЭЗЭНий нэрээр хэлсэн зүйл болох ч үгүй, биелэх ч үгүй байвал тэр нь ЭЗЭНий айлдсан үг биш. Тэр эш үзүүлэгч үүнийг дураараа хэлсэн байх тул чи түүнээс бүү ай.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 18