Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 16:17-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Хүн бүр ЭЗЭН Бурханыхаа өгсөн ивээлийн хэрээр, чадлынхаа хэрээр өргөгтүн.

18. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй хот бүрд овгийнх нь тоогоор шүүгчид, түшмэдийг томил. Тэд хүмүүсийг зөв шударгаар шүүх болно.

19. Чи шударга ёсыг бүү гажуудуул, нүүр тал бүү хар, хээл хахууль бүү ав. Учир нь хээл хахууль бол мэргэн хүний нүдийг сохолж, зөв шударга хүний үгийг гуйвуулдаг.

20. Чи амьдарч, ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газрыг эзэмшихийн тулд чи шударга ёсыг, зөвхөн шударга ёсыг л дага.

21. ЭЗЭН Бурхандаа зориулан босгох тахилын ширээний дэргэд ямар нэгэн модон Ашера шонг бүү босго.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 16