Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 15:4-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Өнөөдөр миний чамд өгч байгаа энэ бүх тушаалыг сахин мөрдөхийн тулд чи зөвхөн ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дуулгавартай сонсох аваас,

5. чиний Бурхан ЭЗЭНий чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг үнэнхүү ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно.

6. ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх болно. Чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ. Харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна. Харин чи тэдэнд захирагдахгүй.

7. Хэрэв ЭЗЭН Бурхан чинь чамд өгч буй газар нутаг дээрх аль нэгэн хотод чиний ах дүүсийн дотор ядуу хүн байвал чи тэр ядуу ах дүүдээ хатуу зүрх сэтгэл бүү гарга. Түүнээс гараа бүү тат.

8. Харин чи түүнд заавал гараа сунгаж, түүний хэрэгтэй бүхнийг нь өгөөмрөөр хангаж, зээлүүл.

9. Чи болгоомжтой байж, дотроо хорон муу санаа бүү хадгал. “Өрөө цуцлах долоо дахь жил ойртлоо” гээд ядуу ах дүүгээ муухай харж, түүнд юу ч өгөхгүй байвал тэрээр ЭЗЭНд чиний эсрэг мэдүүлж, тэр нь чамд нүгэл болно.

10. Чи түүнд өгөөмрөөр өгөх ёстой. Түүнд өглөг өгөхдөө харам сэтгэл бүү гарга. Ингэвэл ЭЗЭН Бурхан чинь чиний бүх ажил үйлс болон гардан хийх бүхний чинь төлөө чамайг ивээх болно.

11. Газар дэлхий дээр ядуу зүдүү хүн хэзээ ч тасрахгүй. Тийм учраас би чамд “Өөрийнхөө газар нутаг дээрх үгээгүй, ядуу зүдүү ах дүүстээ чи гараа сунгаж бай” гэж тушааж байна.

12. Хэрэв чамтай угсаа нэг еврей эр, эсвэл еврей эм чамд худалдагдаад, зургаан жил чамд зарцлагдсан бол чи түүнийг долоо дахь жилд нь чөлөөлж явуул.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 15