Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 15:13-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. Түүнийг чи чөлөөлөхдөө гар хоосон бүү явуул.

14. Түүнд мал сүргээсээ, үтрэмээсээ, усан үзэм шахах торхноосоо харамгүй өг. ЭЗЭН Бурхан чинь чамайг ивээсэн шиг түүнд өг.

15. Чи Египетийн нутагт боол байснаа, чиний Бурхан ЭЗЭН чамайг зольсныг санаж яв. Тийм учраас би өнөөдөр чамд үүнийг тушааж байна.

16. Хэрэв зарц чинь чамд болон чиний гэр бүлийнхэнд хайртай учир чамтай хамт байх нь илүү сайн гэж үзээд, чамд хандан ‘’Би танайхаас явахгүй’’ гэвэл

17. чи шөвөг аваад, түүний чихийг хаалганд нааж байгаад цоол. Тэгвэл тэр үүрд чиний зарц болно. Чи шивэгчинд ч мөн үүнчлэн үйлд.

18. Зарц чинь чамд зургаан жилийн турш хөлсний зарцаас хоёр дахин илүүгээр зарцлагдсан учраас чи түүнийг чөлөөлөхийг хэцүү гэж бүү бод. Тэгвэл ЭЗЭН Бурхан чинь чиний үйлдэх аливаа үйлсэд чамайг ивээнэ.

19. Чи өөрийнхөө үхэр, хонины ууган эр төл бүрийг өөрийн Бурхан ЭЗЭНд тусгаарлагтун. Чи үхрийнхээ ууган тугалыг бүү эдэл. Чи хониныхоо ууган хургыг бүү хярга.

20. Чи болон гэр бүлийнхэн чинь ЭЗЭНийхээ сонгож авах газарт жил бүр ЭЗЭН Бурханыхаа өмнө түүнийгээ ид.

21. Харин тэдгээр нь доголон юм уу, сохор, эсвэл өөр ямар нэгэн согогтой байвал түүнийг ЭЗЭН Бурхандаа зориулан тахил болгон өргөж болохгүй.

22. Чи түүнийг хотынхоо дотор ид. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч түүнийг зээр, бугын мах мэтээр ид.

23. Харин чи цусыг нь бүү ид, түүнийг газарт ус шиг асга.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 15