Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 15:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Долоон жил тутамд жилийн эцсээр чи авлагаа цуцла.

2. Цуцлалтыг ингэж хийнэ. Зээлдүүлэгч хүн бүр хөршөөсөө авах авлагаа цуцлах ёстой. Тэр хөршөөсөө, эсвэл ах дүүсээсээ өрөө бүү нэх. Учир нь ЭЗЭНий өршөөлийн жил тунхаглагдсан билээ.

3. Харийн хүнээс өрөө нэхэж болно. Харин ах дүүсээсээ авах бүх өрийг цуцал.

4. Өнөөдөр миний чамд өгч байгаа энэ бүх тушаалыг сахин мөрдөхийн тулд чи зөвхөн ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг дуулгавартай сонсох аваас,

5. чиний Бурхан ЭЗЭНий чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй газар дээр ЭЗЭН чамайг үнэнхүү ивээх учир та нарын дунд ядуу хүн байхгүй болно.

6. ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо чамайг ивээх болно. Чи олон үндэстнүүдэд зээлдүүлнэ. Харин чи зээлж авахгүй. Чи олон үндэстнүүдийг захирна. Харин чи тэдэнд захирагдахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 15