Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 11:25-32 Ариун Библи, 2004 (АБ2004)

25. ЭЗЭН Бурхан чинь та нарт айлдсан ёсоороо та нарын хөл хүрсэн бүх л газрын хүмүүсийг та нараас айх айдас хүйдсээр хучна. Тиймээс та нарын эсрэг хэн ч босож чадахгүй.

26. Өнөөдөр би та нарын өмнө ерөөл, хараал хоёрыг тавьж байна.

27. Хэрэв та нар өнөөдөр миний тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсвол ерөөгдөх болно.

28. Хэрэв та нар ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсолгүй, харин миний өнөөдөр та нарт тушааж буй ёс журмаас хазайж, урьд мэддэггүй байсан өөр бурхдыг дагаваас хараагдах болно.

29. ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очиж буй тэр газарт чамайг аваачин оруулах үед чи Геризим уулан дээр ерөөлийг, Ебал уулан дээр хараалыг тавь!

30. Тэр хоёр уул Иорданы нөгөө талд, наран шингэх зүг уруу чиглэсэн замын баруун талд, Гилгалын харалдаа, Морегийн царс модны дэргэд Арабад оршин суудаг канаанчуудын нутагт байдаг биш үү?

31. Та нар ЭЗЭН Бурханаас чинь та нарт өгч байгаа тэр газрыг эзэмшихээр очихын тулд Иордан голыг гатлах гэж байна. Та нар түүнийг эзэмшин, тэндээ оршин суух болно.

32. Миний өнөөдөр та нарын өмнө таниулж байгаа бүх зарлиг, хууль тогтоолыг та нар ёсчлон дага.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 11