Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 11:14-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. ЭЗЭН та нарын газар дээр хур бороог цаг улиралд нь оруулж, хавар намрын бороог илгээж, та нар үр тариа, шинэ дарс, тос авах болно.

15. Тэрээр мал сүргийн чинь төлөө өвс ногоог хээр талд ургуулан, та нар идэж, өег цатгалан байх болно.

16. Та нар болгоомжтой бай! Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий.

17. Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн тэнгэрийг хаагаад бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.

18. Тиймээс та нар миний энэ үгсийг зүрхэндээ, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүдний хоорондох сахиус мэт байлга.

19. Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай.

20. Та нар үүнийг хаалганыхаа хатавч, дааман хаалган дээр бич.

21. Тэгвэл та нарын өвөг дээдэст өгөхөөр ЭЗЭНий тангарагласан газар дээр та нарын болон хөвгүүдийн чинь амьдрал газрын дээр тэнгэрийн орших хоногууд мэт уртасна.

22. Та нар хэрэв миний та нарт тушааж буй энэ бүх тушаалыг сахин, үйлдэж, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүнээс зууран байвал

23. ЭЗЭН эдгээр бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том улсуудыг эзэмших болно.

24. Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар нь цөлөөс Ливан хүртэл, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно.

25. ЭЗЭН Бурхан чинь та нарт айлдсан ёсоороо та нарын хөл хүрсэн бүх л газрын хүмүүсийг та нараас айх айдас хүйдсээр хучна. Тиймээс та нарын эсрэг хэн ч босож чадахгүй.

26. Өнөөдөр би та нарын өмнө ерөөл, хараал хоёрыг тавьж байна.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 11