Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 10:18-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэрээр өнчин, бэлэвсэн эмэгтэйн төлөө шударга ёсыг тогтоон, харийн хүнд хоол хүнс, хувцас хунар өгч Өөрийн хайраа харуулдаг.

19. Та нар Египетэд харийн хүн байсан. Тийм учраас та нар харийн хүнийг хайрла.

20. ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зууран, Түүний нэрээр тангарагла.

21. Тэр бол чиний магтаал, Тэр бол чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чиний төлөө үйлдсэн.

22. Египетэд хүрч очсон чиний өвөг дээдэс ердөө далуулаа байсан бол ЭЗЭН Бурхан чинь одоо чамайг тэнгэрийн одод мэт олон болгожээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 10