Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 10:13-21 Ариун Библи, 2004 (АБ2004)

13. чиний сайн сайхны төлөө өнөөдөр миний чамд тушааж байгаа ЭЗЭНий зарлиг, тушаалыг дагаж мөрдөхийг шаарддаг бус уу?

14. Тэнгэр хийгээд хамгийн дээд тэнгэр, бас газар дэлхий, түүн дээр байгаа бүхэн чиний Бурхан ЭЗЭНийх юм.

15. Гэсэн ч ЭЗЭН зөвхөн чиний өвөг дээдсийг хайрлахаар таашаан соёрхож, тэдний үр удмынхан болох та нарыг өнөөдрийнхтэй адил бүх ард түмнүүдийн дээгүүр сонгож авсан.

16. Тиймээс та нар зүрхэндээ хөвч хөндүүлж, цаашид хөшүүн хүзүү бүү гарга.

17. Та нарын Бурхан ЭЗЭН бол бурхдын Бурхан, эздийн Эзэн, агуу их, хүчирхэг, аймшигт Бурхан. Тэрээр хүнийг алагчилдаг ч үгүй, хээл хахууль авдаг ч үгүй.

18. Тэрээр өнчин, бэлэвсэн эмэгтэйн төлөө шударга ёсыг тогтоон, харийн хүнд хоол хүнс, хувцас хунар өгч Өөрийн хайраа харуулдаг.

19. Та нар Египетэд харийн хүн байсан. Тийм учраас та нар харийн хүнийг хайрла.

20. ЭЗЭН Бурханаасаа айн эмээж, Түүнд зарагдан, Түүнээс зууран, Түүний нэрээр тангарагла.

21. Тэр бол чиний магтаал, Тэр бол чиний Бурхан. Тэрээр чиний нүдээрээ үзсэн тийм агуу их, сүрдмээр зүйлсийг чиний төлөө үйлдсэн.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 10