Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 10:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэгэхэд ЭЗЭН надад “Чи түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлаад, уулан дээр Над уруу хүрч ир. Бас нэгэн модон авдар хий.

2. Чиний буталсан түрүүчийн хавтангууд дээр байсан үгсийг Би тэр хавтан дээр бичье. Чи түүнийг тэр авдартаа хий” гэв.

3. Би хуайс модоор нэг авдар хийж, түрүүчийнх шигээ хоёр чулуун хавтанг засаж янзлан, түүнийгээ гартаа бариад уул уруу гарсан.

4. Чуулган болсон тэр өдөр ЭЗЭН уулан дээр галын дундаас та нарт хандаж айлдсан Арван Хуулиа түрүүчийн адил хавтангууд дээр бичээд, түүнийгээ надад өгсөн билээ.

5. Тэгээд би буцаж, уулаас буугаад, ЭЗЭНий надад тушаасан ёсоор нөгөөх хавтангуудаа өөрийнхөө хийсэн авдарт хийсэн бөгөөд хавтангууд одоо ч тэндээ байгаа.

6. (Израилийн хөвгүүд Беерот Бене-Иааканаас, Мосера уруу хөдөлсөн билээ. Аарон тэнд үхэж, түүнийг тэнд оршуулсан. Түүний хүү Елеазар оронд нь тахилч болж үйлчилсэн.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 10