Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 1:30-44 Ариун Библи, 2004 (АБ2004)

30. Та нарын өмнө явдаг ЭЗЭН Бурхан чинь Египетэд нүдний чинь өмнө та нарын төлөө үйлдсэн шигээ та нарын төлөө Өөрөө тэмцэх болно.

31. Эцэг хүн хүүгээ тэвэрдэг шиг ЭЗЭН Бурхан чинь та нарыг энэ газар хүрч иртэл та нарын явсан бүх замын туршид хэрхэн үүрч, дүүрч ирснийг та нар цөлд үзсэн” гэв.

32. Гэвч энэ бүхэнд та нар өөрсдийн Бурхан ЭЗЭНдээ итгэсэнгүй.

33. Тэр замд чинь та нарт буудаллах газрыг хайхын тулд, явах ёстой замыг чинь та нарт заахын тулд шөнөөр гал дотор, өдрөөр үүлэн дотор өмнө чинь явдаг.

34. Тэгээд ЭЗЭН та нарын үгийг сонсоод, уурлан тангараглаж айлдахдаа

35. “Энэ бузар муу үеийнхэн буюу эдгээр хүмүүсийн нэг нь ч та нарын өвөг дээдэст өгөхөөр Миний тангарагласан сайхан газрыг үзэхгүй.

36. Харин Иефуннегийн хүү Калеб ЭЗЭНийг бүрэн дагасны учир тэр газрыг үзэх болно. Түүний гишгэсэн газрыг нь Би түүнд болон түүний хөвгүүдэд өгнө” гэв.

37. ЭЗЭН та нараас болж надад ч бас уурласан учраас “Чи ч бас тийшээ орох ёсгүй.

38. Харин чамд үйлчилдэг, Нуны хүү Иошуа тийшээ орно. Иошуа тэр газрыг Израильд өвлүүлэх учраас түүнийг зоригжуулагтун.

39. Үүнээс гадна, олзлогдогсод болно хэмээн та нарын хэлж байсан балчир хүүхдүүд чинь, мөн энэ өдөр сайн мууг ялгаж чадахгүй хөвгүүд чинь тийшээ орох болно. Би тэдэнд тэр газрыг өгч, тэд түүнийг эзэмшинэ.

40. Харин та нар буцаад, Улаан тэнгис хүрэх замын дагуух цөл уруу хөдөлцгөө” гэсэн.

41. Та нар “Бид ЭЗЭНий эсрэг нүгэл хийсэн. Бид өөрсдийн Бурхан ЭЗЭНий бидэнд тушаасан ёсоор явж, тулалдацгаая” гэж надад хариу хэлээд бүх эрчүүд чинь дайтах зэвсгээ агсаж, уулархаг нутаг өөд явж орохыг хялбар хэмээн санасан.

42. ЭЗЭН надад “«Би та нарын дунд байхгүй учир бүү яв, бүү дайт. Та нар дайсныхаа өмнө ялагдах вий» гэж тэдэнд хэл” хэмээсэн.

43. Би та нарт хэлсэн боловч та нар сонсолгүй ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлж, давлиун зан гарган уулархаг нутаг өөд хөдөлцгөөсөн билээ.

44. Тэр уулархаг нутагт амьдарч байсан аморичууд та нарын эсрэг хөдлөн, та нарыг сүрэг зөгий мэт үлдэн хөөж, Сеир уулаас Хорма хүртэл бут цохисон билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 1