Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Дэд Хууль 1:22-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

22. Тэгэхэд та бүхэн над уруу дөхөн ирээд “Бидний өмнөөс тэр газрыг тандаж мэдээд, ямар замаар очих, ямар хот уруу орох тухай хэл мэдээг бидэнд авчрах хүмүүсийг бид өмнөө илгээе” гэж хэлцгээсэн.

23. Тэр үг надад таалагдаж, би овог тус бүрээс нэг хүн бүгд арван хоёр хүнийг чинь авсан.

24. Тэд тэндээсээ уулархаг нутагт хүрч, улмаар Ешколын хөндийд очиж, түүнийг тандаад,

25. тэр нутгийн жимснээс гартаа авч, бидэнд авчрав. Тэд “ЭЗЭН Бурханы маань бидэнд өгөх гэж байгаа тэр нутаг сайхан газар байна” гэсэн мэдээг бидэнд хүргэж авчирсан.

26. Гэвч та нар тийш явахаас дургүйцэн, өөрсдийн Бурхан ЭЗЭНий тушаалын эсрэг тэрсэлсэн билээ.

бүрэн бүлгийг уншина уу Дэд Хууль 1