Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 8:19-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Тэрээр—Харагтун, хилэнгийн сүүлчийн цагт юу болохыг би чамд мэдэгдэх гэж байна. Учир нь энэ үзэгдэл төгсгөлийн тогтоогдсон цагт хамаарч байна.

20. Чиний үзсэн хоёр эвэртэй хуц бол Меде болон Персийн хаадыг төлөөлж байна.

21. Үс ихтэй ухна бол Грекийн хаанчлалыг төлөөлж байгаа бөгөөд нүднийх нь хоорондох том эвэр бол түүний анхны хаан бөлгөө.

22. Хугарсан эвэр болон оронд нь ургасан дөрвөн эвэр бол тэр үндэстнээс боссон боловч анхных шиг хүчтэй байгаагүй дөрвөн хаанчлалыг төлөөлж байна.

23. Эдгээрийн ноёрхлын төгсгөл үед нүгэлтнүүд илүү харгис болох үед,ичгүүргүй, нууц явуулгад гарамгай нэгэн хаан гарч ирнэ.

24. Тэр өөрийнхөө хүчээр бус, агуу хүчтэй болно.Тэр асар их хэмжээгээр эвдэж, амжилт олон дураараа дургих болно.Тэрээр хүчтэнүүдийг болон ариун хүмүүсийг сөнөөнө.

25. Тэрээр хэрсүү ухаанаараа хууран мэхлэлтийг хөгжүүлэхэд нөлөөлнө.Тэрээр зүрх сэтгэлдээ бардамнаж,Амар тайван байхад нь олон хүнийг сүйтгэх болно.Тэрээр бүр Жононгуудын Жононг эсэргүүцэн босох боловчХүний гарын оролцоогүйгээр сөнөх болно.

26. Дээр өгүүлсэн өглөө ба үдшийн тухай үзэгдэл бол үнэн.Харин энэ үзэгдлийг нууцлан хадгал.Учир нь энэ нь ирээдүй дэх олон хоногт хамаарнагэв.

27. Дараа нь Даниел би эцэж, хэдэн өдөр өвдлөө. Тэгээд дахин босож, хааны албыг хашсан. Гэвч би үзэгдлийн талаар их гайхсан бөгөөд түүний учрыг тайлбарлах хэн ч байгаагүй.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 8