Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 5:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Тэгэхэд хааны бүх мэргэд орж ирсэн боловч тэд бичээсийг уншиж, эсвэл утгыг нь хаанд тайлбарлаж чадсангүй.

9. Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь улам цонхийн, язгууртнууд нь ч тэвдлээ.

10. Хаан хийгээд язгууртнуудын үгийг дуулаад эх хатан найрын танхимд орж ирлээ. Эх хатан өгүүлэн,—Хаан минь, мөнх насалтугай! Бодолдоо бүү түш, царайгаа бүү цонхийлго.

11. Таны хаанчлалд ариун бурхдын сүнстэй нэгэн хүн бий. Таны эцгийн үед тэр хүнд саруул ухаан, оюун билиг байсан бөгөөд мэргэн ухаан нь бурхдынхтай адил байв. Небухаднезар хаан, таны хаан эцэг түүнийг зурхайчид, илбэчид, халдеичууд болон төлөгч нарын тэргүүнээр томилсон.

12. Хаанаас Белтешазар гэдэг нэр хайрласан тэр Даниелд ер бусын сүнс, оюун билиг ба мэдлэг, мөн зүүдийг тайлж, учир битүүлэг юмсыг нээж, хэцүү асуудлыг шийдвэрлэх авъяас өгөгдсөн байсан. Даниелыг одоо дуудагтун, тэгвэл тэрээр утгыг тайлбарлаж өгнө гэв.

13. Тэгээд Даниелыг хааны өмнө авчрав. Хаан Даниелд хандан—Миний хаан эцэг Иудагаас авчирсан Иудагийн олзлогдогсдын нэг Даниел чи мөн үү?

14. Чамд бурхдын сүнс байгаа бөгөөд саруул ухаан, оюун билиг, ер бусын мэргэн ухаан чамд байдаг тухай би сонссон юм.

15. Энэ бичээсийг уншиж, утгыг нь надад мэдүүлэхээр олон мэргэд ба зурхайчид миний өмнө ирсэн боловч тэд үгийн утгыг айлтгаж чадсангүй.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 5