Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 5:23-31 Ариун Библи, 2004 (АБ2004)

23. Харин та тэнгэрийн Эзэний эсрэг өөрийгөө өргөмжилсөн. Тэд Түүний өргөөний жүнзийг таны өмнө авчруулж, та болон таны язгууртнууд, таны хатад, таны татвар эмс түүгээр дарс уужээ. Мөн юу ч үздэггүй, юу ч сонсдоггүй, юу ч ойлгодоггүй алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуун бурхдыг магтжээ. Харин таны амь амьсгалыг болон таны замыг мутартаа атгаж барьдаг Бурханыг та алдаршуулсангүй.

24. Иймээс Тэрээр мөнөөх гарыг илгээж, энэ бичээсийг бичжээ.

25. Бичигдсэн зүйл нь ийм байна. “Мене, мене, текел, уфарсин”.

26. Түүний утга нь гэвэл: “Мене” гэдэг нь Бурхан таны хаанчлалын хоног хугацааг тоолж, түүнийг дуусгасан.

27. “Текел” гэдэг нь хаан таныг жинлүүр дээр хэмжсэнд та хэмжээнд хүрсэнгүй.

28. “Перес” гэдэг нь таны хаанчлал хуваагдаж, Меде ба Персүүдэд шилжиж очсон гэсэн утгатай хэмээв.

29. Тэр үед Белшазар тушаал буулган, Даниелд нил ягаан өнгийн дээл өмсгөж, түүний хүзүүнд алтан гинж зүүлгэн, түүнийг хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдэлтэй болсныг тунхаглав.

30. Тэр шөнө Халдеин хаан Белшазар алагджээ.

31. Меде хүн Дариус жаран хоёр орчим настайдаа хаанчлалыг авсан билээ.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 5