Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 5:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Белшазар хаан өөрийн мянган язгууртанд зориулан их найр хийж, мянган язгууртантай хамт дарс ууж байв.

2. Белшазар дарс амсаад, Иерусалимд байсан сүмээс өөрийн эцэг Небухаднезарын авчирсан алт, мөнгөн жүнзнүүдээр хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмсийг уулгахын тулд тэдгээрийг авчруулахыг тушаав.

3. Тэгээд тэд Иерусалим дахь Бурханы өргөө болох сүмээс авагдсан алтан жүнзнүүдийг авчирсанд, хаан, түүний язгууртнууд, түүний хатад болон түүний татвар эмс түүгээр уув.

4. Тэд дарс уугаад алт, мөнгө, хүрэл, төмөр, мод, чулуугаар хийсэн бурхдыг магтав.

5. Гэнэт хүний гарын хуруунууд гарч ирэн, дэнлүүний эсрэг талд хааны ордны ханын шаваасан дээр бичиж эхлэв. Хаан бичиж байгаа гарын арыг харав.

6. Тэгэхэд хааны царай цонхийж, бодлууд нь түүнийг түгшээж, ташааных нь үе мөч суларч, өвдөг нь чичирч эхлэв.

7. Хаан зурхайчид, халдеичууд, төлөгчдийг ирүүлэхийг хүсэн чанга хашхирав. Хаан Вавилоны мэргэдэд хандан—Энэ бичээсийг уншиж, утгыг нь тайлбарлаж чадах хэнд ч болов нил ягаан өнгийн дээл өмсгөж, хүзүүнд нь алтан гинж зүүлгэж, хаанчлалын гурав дахь захирагчийн эрх мэдлийг өгнө гэв.

8. Тэгэхэд хааны бүх мэргэд орж ирсэн боловч тэд бичээсийг уншиж, эсвэл утгыг нь хаанд тайлбарлаж чадсангүй.

9. Тиймээс Белшазар хаан илүү ихээр түгшиж, царай нь улам цонхийн, язгууртнууд нь ч тэвдлээ.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 5