Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 4:9-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. “Илбэчдийн тэргүүн Белтешазар аа, ариун бурхдын сүнс чиний дотор байгаа бөгөөд ямар ч нууц чамайг мухардуулдаггүй гэдгийг би мэдэж байгаа хойно миний үзсэн зүүдний үзэгдлийг тайлалтай нь хамт надад хэлж өгөгтүн.

10. Би орондоо хэвтэж байх хооронд миний оюун ухаан дахь үзэгдлүүд ийм байлаа. Би харж байлаа, гэтэл харагтун, дэлхийн голд нэгэн мод ургасан бөгөөд агуу өндөр мод байв.

11. Тэр мод сүглийн ургаж, хатууран бүдүүрч,өндөр нь тэнгэрт тулсан бөгөөддэлхийн зах хязгаарыг хүртэл харагдахаар том болов.

12. Түүний навчис сайхан, үр жимс нь элбэг бөгөөдтүүн дээр бүх хүнд хүрэлцэхүйц идээ байв.Хээрийн араатнууд сүүдэрт нь хоргодож,огторгуйн шувууд мөчир дээр нь амьдарч,бүх амьд амьтан түүнээс хооллов.

13. Би орондоо хэвтэж байхдаа оюун ухаанд минь буй үзэгдэл дотор харахад ариун нэгэн, тэнгэр элч мэт харуул тэнгэрээс бууж иржээ.

14. Тэрээр хашхирч«Модыг цавчиж, мөчрүүдийг нь хярга.Навчсыг нь сэгсрэн унагаж, үр жимсийг нь тараан хая.Араатнуудыг доороос нь хөөж, шувуудыг мөчрөөс нь үргээ.

15. Гэвч хожуулыг нь үндэстэй нь хамт газарт үлдээ.Харин түүнийг төмөр ба хүрлэн татлагаар баглаж,хээрийн шинэхэн өвсөн дунд байлга.Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж,араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг.

16. Түүний оюун ухаан нь хүнийхээс өөрчлөгдөж,түүнд араатны оюун ухаан өгөгдөж,ийнхүү долоон цаг үеийг өнгөрүүлэг.

17. Энэ бол тэнгэр элч мэт харуулуудын зарлиг бөгөөдэнэ нь ариун нэгнүүдийн гаргасан шийдвэр.Энэ нь Хамгийн Дээд Нэгэн хүн төрөлхтний хаанчлалыг захирч,Өөрийн хүссэн хүндээ түүнийг өгч,хамгийн дорд хүнийг ч гэсэн хаан ширээнд залдгийг хүмүүст мэдүүлэхийн тулд юм»гэв.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 4