Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 4:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Небухаднезар хаан бүх дэлхийд амьдардаг бүх ард түмэн, үндэстэн, хэлтнүүдэд хандан—Та нарт амар амгалан бялхах болтугай!

2. Хамгийн Дээд Бурханы надад үйлдсэн тэмдэг, гайхамшгуудыг тунхаглах нь зөв гэж би бодлоо.

3. Түүний тэмдгүүд ямар агуу вэ!Түүний гайхамшгууд ямар хүчирхэг вэ!Түүний хаанчлал бол үүрдийн хаанчлал,Түүний ноёрхол үеэс үед оршино.

4. Небухаднезар би өөрийн гэрт тайван байж, өөрийн орд харшид амгалан сууж байлаа.

5. Би нэгэн зүүд зүүдэлсэнд тэр нь намайг айлгажээ. Орондоо хэвтэх үед бий болсон эдгээр төсөөллүүд болон оюун бодолд минь буй үзэгдлүүд намайг түгшээсээр байлаа.

6. Иймээс зүүдний тайллыг надад мэдүүлэхийн тулд Вавилоны бүх мэргэдийг миний өмнө авчрахыг би тушаасан.

7. Илбэчид, зурхайчид, халдеичууд болон төлөгчид ирсэнд би тэдэнд зүүдээ хэлсэн боловч тэд надад тайллыг хэлж чадаагүй.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 4