Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 2:4-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. Халдеичууд хаанд арамей хэлээр—Хаан минь, мөнх насалтугай. Та боолууддаа зүүдээ яривал бид тайллыг нь айлтгая хэмээв.

5. Хаан халдеичуудад хариулан—Миний тушаал бат байна. Хэрэв та нар надад тэр зүүд болон түүний тайллыг эс мэдүүлбэл, та нарыг мөч мөчөөр чинь тастчин хаях бөгөөд та нарын гэрүүдийг овоолсон хог болгоно.

6. Харин та нар зүүд болон түүний тайллыг айлтгавал надаас бэлгүүд хийгээд шагнал ба аугаа хүндэтгэлийг хүртэх болно. Тиймээс зүүд ба тайллыг нь надад хэлэгтүн гэв.

7. Тэд хоёр дахиа хариулан,—Хаан та боолууддаа зүүдээ яригтун. Тэгвэл бид тайллыг нь айлтгая хэмээжээ.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 2