Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 2:19-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

19. Энэ нууц Даниелд шөнийн үзэгдэл дотор илчлэгджээ. Тэгээд Даниел тэнгэрийн Бурханыг магтав.

20. Даниел хэлэхдээ—Бурханы нэр үүрд мөнхөд магтагдах болтугай.Учир нь мэргэн ухаан хийгээд хүч чадал Түүнийх.

21. Цаг хугацаа болон эрин зуунуудыг өөрчилдөг нэгэн бол Тэр мөн.Тэрээр хаадыг босгож, унагадаг.Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, ухаарагч хүмүүст мэдлэгийг өгдөг.

22. Тэр л гүн хийгээд нууц юмсыг илчилдэг.Тэрээр харанхуй дотор юу байдгийг мэддэг бөгөөд гэрэл Түүнтэй хамт оршдог.

23. Миний эцэг өвгөдийн Бурхан, Танд би талархал, магтаалыг өргөе.Учир нь Та надад мэргэн ухаан болон хүч чадлыг өгсөн билээ.Одоо ч гэсэн бидний Танаас гуйсан зүйлийг Та надад мэдүүлсэн юм.Та хааны шаардсан зүйлийг бидэнд мэдүүлсэн билээгэв.

24. Тийм учраас Вавилоны мэргэдийг устгахаар хаанаар томилогдсон Ариох дээр Даниел очоод,—Вавилоны мэргэдийг бүү устгагтун! Намайг хааны өмнө аваач. Тэгвэл би зүүднийх нь тайллыг хаанд айлтгая гэв.

25. Тэгэхэд Ариох Даниелыг хааны өмнө хурдан дагуулж очоод, хаанд ийнхүү хэлэв.—Иудагаас ирсэн олзлогдогсдын дотроос хаанд зүүднийх нь тайллыг хэлж чадах хүнийг би оллоо.

26. Белтешазар хэмээх нэртэй Даниелд хандан хаан—Миний зүүдэлсэн зүүд болон түүний тайллыг чи надад мэдүүлж чадах уу? гэжээ.

27. Даниел хааны өмнө хариулан,—Хааны асуусан нууцыг мэргэд, зурхайчид, илбэчид, төлөгч нарын аль нь ч хаанд мэдүүлж чадахгүй.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 2