Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 12:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр үед чиний ард түмний хөвгүүдийг хамгаалдаг агуу жонон Михаел босно. Энэ үндэстэн үүссэн цагаас тэр үе хүртэл хэзээ ч байгаагүй хүнд цаг болно. Тэр үед чиний ард түмний дундаас номд бичигдсэн бүгд аврагдах болно.

2. Газрын шороонд булагдсан нойрсогчдоос олон нь сэрж, нэг хэсэг нь мөнх амь уруу, харин нөгөө хэсэг нь ичгүүр болон мөнхийн жигшил уруу явна.

3. Хэрсүү ухаантай нь тэнгэрийн мандлын гэрэл шиг туяарч, олныг зөв шударга байдалд авчрагчид нь од мэт үүрд мөнх гэрэлтэх болно.

4. Харин Даниел чи, цаг хугацааны төгсгөл хүртэл эдгээр үгсийг битүүмжилж, энэ номыг лацдагтун. Олон хүн нааш цааш яван, мэдлэг өсөн нэмэгдэнэ гэж хэлэв.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 12