Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 11:9-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

9. Дараа нь Умард зүгийн хаан Өмнө зүгийн хааны эзэмшил нутагт нэвтрэн орох боловч өөрийн нутагтаа буцна.

10. Түүний хөвгүүд дайнд бэлтгэж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээрийн нэг нь үерийн ус шиг бууж ирээд, хальж, Өмнө зүгийн хааны бат цайзыг хүртэл дахин довтолно.

11. Өмнө зүгийн хаан хилэгнэн уурлаж, Умард зүгийн хаантай тулалдахаар очно. Умард зүгийн хаан тоо томшгүй их цэргийг цуглуулах боловч, тэдгээр нь Өмнө зүгийн хааны гарт автагдана.

12. Тоо томшгүй цэргийг олзолсны дараа, Өмнө зүгийн хааны зүрх омог дээрэнгүй болж, түм түмээр устгах боловч ялалтад хүрэхгүй.

13. Учир нь Умард зүгийн хаан дахин урьдынхаас илүү олон цэргийг цуглуулж, хэдэн жилийн дараа бүрэн зэвсэглэсэн их цэрэгтэйгээ дахин довтолно.

14. Тэр үед олон хүн Өмнө зүгийн хааны эсрэг босно. Чиний ард түмний дундаас тэрслүү хүмүүс үзэгдлийг биелүүлэх гэж өөрсдийгөө өргөмжлөх боловч тэд унах болно.

15. Тэгээд Умард зүгийн хаан ирж, бүслэлтийн овоо босгож, бат бэхлэгдсэн хотыг эзлэн авна. Өмнө зүгийн хүчнүүд буюу шилдэг цэргүүд нь хүртэл түүнийг дийлж чадахгүй. Учир нь эсэргүүцэх хүч хүрэхгүй байх болно.

16. Харин эсрэг ирэх хэн ч болов дураараа авирлах бөгөөд түүнийг дийлэх чадалтай хүн олдохгүй. Тэрээр гартаа хоосролыг барин Үзэсгэлэнт Оронд хэсэг зуур байх болно.

17. Тэрээр бүхэл хаанчлалынхаа хүчийг барин ирж, эв найрамдлын гэрээг хэрэгжүүлэн, улсыг нь сөнөөхийн тулд түүнд эмэгтэйн охиныг өгнө. Гэвч тэр нь түүнд туслахгүй, түүний талд ч орохгүй.

18. Дараа нь тэрээр нүүрээ далайн арлууд уруу хандуулж, тэднээс олныг эзлэн авна. Харин нэгэн жанжин нь түүний зэвүүцлийг зогсоож, зэвүүцлийг нь өөрийнх нь эсрэг эргүүлнэ.

19. Ингээд тэр өөрийн улсын цайзууд уруу нүүрээ эргүүлэх боловч, бүдэрч унан, дахин харагдахгүй болно.

20. Дараа нь түүний оронд гарч ирэх нэгэн өөрийн хаанчлалын Эрдэнэ уруу дарлагчдыг явуулах болно. Гэсэн ч хэдэн өдрийн дараа хилэнгээр юм уу, дайны талбарт бус тэрээр алагдана.

21. Түүний оронд хаанчлахын хүндэтгэлийг олоогүй жигшүүрт хүн гарч ирэх боловч тэрээр амар амгалангийн цагт ирж, нууц явуулгаар хаанчлалыг хүлнэ.

22. Үерийн ус шиг халих хүчнүүд түүний өмнө хамагдан цохигдож, гэрээний жонон ч мөн устгагдана.

23. Түүнтэй гэрээ хэлэлцээр байгуулсны дараа тэрээр мэхэлсээр байх бөгөөд бага ард түмнээр их хүчийг олно.

24. Амар амгалангийн цагийг далимдуулж тэрээр ноёрхлын хамгийн баян газарт нэвтрэн орж, эцгүүдийнхээ болон өвөг дээдсийнхээ хийгээгүй зүйлийг гүйцэлдүүлнэ. Тэрээр дээрэмдэн булааж авсан, олзолж авсан зүйлс ба эд баялгийг өөрийн хүмүүст тарааж өгнө. Тэр хуйвалдаанаараа цайзуудыг эзлэх боловч энэ нь хэсэг зуур л явагдана.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 11