Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 11:1-10 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. —Меде хүн Дариусын анхдугаар жилд би түүнийг зоригжуулагч болон хамгаалагч болохын тулд боссон.

2. Одоо би чамд үнэнийг хэлье. Харагтун, Перст гурван өөр хаан босож, дараа нь тэд бүгдээс хамаагүй илүү баялагтай дөрөв дэх хаан гарч ирнэ. Тэрээр эд хөрөнгөөрөө хүчтэй болмогцоо, бүхэл хаант улсыг Грекийн ноёрхлын эсрэг болгож өдөөнө.

3. Хүчирхэг хаан гарч, агуу их эрх мэдлээр захирч, өөрийн хүссэн зүйлээ үйлдэх болно.

4. Харин түүнийг оргилдоо хүрмэгц, хаанчлал нь нураагдаж, ертөнцийн дөрвөн зүгт хуваагдана. Энэ нь түүний үр удамд хүртэхгүй, түүний олж авсан эрх мэдлийн дагуу ч хуваагдахгүй, мөн түүний улс гүрэн үндсээрээ таслагдаж, бусдад очно.

5. Дараа нь Өмнө зүгийн хаан өөрийн жононгуудын нэгэнтэй хамт хүчтэй болох бөгөөд тэр жонон түүнээс илүү хүчтэй болж эрх мэдлийг олно. Түүний эрх мэдэл үнэхээр агуу их болно.

6. Хэдэн жилийн дараа тэд түншилж, Өмнө зүгийн хааны охин эвийн гэрээ байгуулахын тулд Умард зүгийн хаанд очно. Харин гүнж хүчээ ч хадгалахгүй, хаан ч мөн хүчээ үлдээхгүй. Харин тэр өдрүүдэд гүнж болон түүнийг авчрагч, түүний эцэг, түүнийг дэмжигчид бүгд хороогдоно.

7. Харин гүнжийн удам угсааны нэг хүн оронд нь гарч ирээд, Умард зүгийн хааны цэргийн эсрэг босож, цайзад нь цөмрөн орж, тэдний эсрэг байлдаж хүчээ харуулна.

8. Тэгээд тэдний бурхад, мөн төмөр шүтээн, нандин алт мөнгөн савнуудыг тэрээр Египет уруу олзлон аваачиж, хэдэн жилийн туршид Умард зүгийн хааныг дайрахгүй.

9. Дараа нь Умард зүгийн хаан Өмнө зүгийн хааны эзэмшил нутагт нэвтрэн орох боловч өөрийн нутагтаа буцна.

10. Түүний хөвгүүд дайнд бэлтгэж, асар олон цэргийг тоо томшгүйгээр цуглуулна. Тэдгээрийн нэг нь үерийн ус шиг бууж ирээд, хальж, Өмнө зүгийн хааны бат цайзыг хүртэл дахин довтолно.

бүрэн бүлгийг уншина уу Даниел 11