Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Даниел 10:1-4 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Персийн хаан Корешийн гурав дахь жилд Белтешазар хэмээн нэрлэгдсэн Даниелд нэгэн үг илчлэгдэв. Энэ үг үнэн бөгөөд их зөрчлийн тухай байсан боловч тэрээр энэ үгийг ойлгож, энэ үзэгдлийг ч ухаарав.

2. Тэр өдрүүдэд Даниел би бүтэн гурван долоо хоног гашуудсан билээ.

3. Бүтэн гурван долоо хоног дуустал би амтат хоол ч идсэнгүй, мах ба дарс ч амандаа хүргэсэнгүй, ямар ч тос түрхсэнгүй.

4. Эхний сарын хорин дөрөв дэх өдөр би Тигр хэмээх их мөрний эрэг дээр зогсож байгаад,

бүрэн бүлгийг уншина уу Даниел 10