Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Амос 9:11-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэр өдөр Давидын нурж унасан бүхээгийг Би босгож,түүний цөмөрхийнүүдийг шаван битүүлнэ.Мөн Би түүний балгаснуудыг босгож,түүнийг эртний өдрүүдийнх шиг нь дахин байгуулна.

12. Ингэснээр тэд Едомын үлдэгсдийг болон Миний нэрээр дуудагдах бүх үндэстнүүдийг өмчлөх юм” хэмээн үүнийг үйлдэгч ЭЗЭН тунхаглаж байна.

13. ЭЗЭН тунхаглаж байна.“Харагтун, газар хагалагч нь хураагч хүнд,усан үзмийн худалдаачин үр таригч хүнд ойртох үед уулс амтат дарсыг дуслуулж,бүх толгод алга болох өдрүүд ирж байна.

14. Би бас Миний ард түмэн болох Израилийн олзлогдогсдоос буцаан авчирч,тэд нуранги хотуудыг дахин босгон амьдрах болно.Тэд бас усан үзэм, үзмийн төгөл тарьж, дарсыг нь уун, цэцэрлэгүүдийг байгуулж,жимсийг нь идэх болно.

15. Би бас тэднийг өөрсдийнх нь газар дээр тарина.Миний тэдэнд өгсөн газраас тэд дахин үндсээрээ таслагдахгүй” гэж чиний Бурхан ЭЗЭН айлдаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Амос 9