Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Амос 8:2-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

2. Тэр—Амос аа, чи юу харж байна вэ? гэхэд би—Зуны жимстэй сагс гэсэн. Тэгэхэд ЭЗЭН надад—Миний ард түмэн Израилийн эцэс ирсэн. Би хойшид тэднийг хэлтрүүлэхгүй.

3. Тэр өдөр ордны дуунууд орилооноор солигдоно гэж Эзэн БУРХАН тунхаглаж байна. Олон нь үхдэл болж, бүх газарт тэрээр тэднийг чимээгүйгээр гаргаж хаяна гэлээ.

4. Гачигдсан хүмүүсийг гишгэчдэг та нар, үүнийг сонсоцгоо. Та нар нутгийн даруу хүмүүсийг устгах гэж,

5. “Шинэ сар хэзээ өнгөрөх вэ?Тэгвэл бид үр тариагаа зарах юмсан.Амралтын өдөр хэзээ өнгөрөх вэ?Тэгвэл бид улаан буудайн худалдааг нээх юмсан.Энэ нь ефаг жижигрүүлж шекелийг томруулахын тулд,хуурамч жинлүүрээр мэхлэхийн тулд бөгөөд

6. ядуусыг мөнгөөр, гачигдсаныг хос шаахайгаар худалдан авч,мөн бид улаан буудайн хаягдлыг зарахын тулд юм” гэдэг.

бүрэн бүлгийг уншина уу Амос 8