Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Амос 7:11-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Учир нь Амос ийнхүү хэлж байна. “Иеробоам илдээр үхнэ. Израиль гарцаагүй өөрийн нутгаасаа цөллөгт явах болно” гэсэн.

12. Дараа нь Амазиа Амост—Яв, үзмэрч ээ, Иудагийн нутаг уруу зугтаж, тэнд талх идэж, тэнд эш үзүүллэгээ үзүүл!

13. Харин цаашид Бетелд бүү эш үзүүл. Учир нь энэ газар нь хааны ариун газар, дээдсийн өргөө гэж хэлсэн.

14. Тэгэхэд Амос Амазиад хариулсан нь—Би бол эш үзүүлэгч бус бөгөөд эш үзүүлэгчийн ч хөвгүүн бус. Учир нь би малчин бөгөөд инжрийн жимс хураагч хүн байсан.

15. Гэвч ЭЗЭН намайг сүргийн араас аваад, “Миний ард түмэн Израиль уруу очоод эш үзүүл” гэж ЭЗЭН надад айлдсан.

16. Одоо ЭЗЭНий үгийг сонс. “Чи Израилийн эсрэг бүү эш үзүүл, Исаакийн гэрийн эсрэг бүү урсга” гэж чи хэлж байна.

17. Тийм учраас ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Чиний эхнэр хотод янхан болж, чиний хөвгүүд, охид илдэнд унаж, чиний газрыг хэмжүүрээр хувааж, чи өөрөө бузар шороон дээр үхэх болно. Түүгээр ч барахгүй, Израиль нь гарцаагүй өөрийн нутгаасаа цөлөгдөн явах болно” гэв.

бүрэн бүлгийг уншина уу Амос 7