Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Амос 5:16-27 Ариун Библи, 2004 (АБ2004)

16. Тэгэхээр түмэн цэргийн ЭЗЭН Бурхан, Эзэн ийнхүү айлдаж байна.“Талбай бүрд орилох дуу сонсогдож, гудамж бүрд «Аяа, аяа» гэж тэд хэлж байна.Тэд бас тариачныг гашуудахаар дуудаж, мэргэжлийн гашуудагсдыг эмгэнэлд дуудна.

17. Усан үзмийн цэцэрлэг бүрд орилох дуу гарна.Учир нь Би та нарын дундуур өнгөрөх болно” гэж ЭЗЭН айлдаж байна.

18. ЭЗЭНий өдрийг хүсэмжлэгч та нар гаслантай яа.ЭЗЭНий өдөр нь та нарт ямар зорилгоор хэрэгтэй вэ?Энэ нь гэрэл биш, харанхуй байх болно.

19. Энэ нь хүн арслангаас зугтаад баавгайтай учрах мэт,эсвэл гэртээ хариад, гараараа хана түшээд могойд хатгуулахтай адил юм.

20. ЭЗЭНий өдөр нь гэрлийн оронд харанхуй байх биш үү?Түүгээр ч барахгүй дотроо ямар ч гэгээгүй түнэр харанхуй байх биш үү?

21. “Би та нарын найр наадмуудаас татгалзаж, тэднийг үзэн ядаж байна.Би та нарын ёслолын чуулгануудыг чинь таалахгүй байна.

22. Та нар Надад шатаалт тахилууд,идээн өргөлүүдийг өргөсөн ч Би хүлээн авахгүй.Түүгээр ч барахгүй та нарын тарган малын эвийн тахилууд уруу ч харахгүй.

23. Өөрсдийнхөө дуунуудын чимээг Надаас зайлуул.Би та нарын ятгын эгшгийг ч сонсохгүй.

24. Харин шударга ёс нь ус мэт, зөв шударга нь мөнх урсах урсгал мэт хуйлран бууг.

25. Израилийн гэр ээ, та нар цөлд дөчин жилийн туршид Надад тахилууд ба идээн өргөлүүдийг өргөн барьсан уу?

26. Та нар бас өөрсдөдөө зориулан хийсэн танай хаан Сиккут, өөрсдийн Кийун хөргүүд, өөрсдийн бурхдын одыг авч явсан.

27. Тэгэхлээр Би та нарыг Дамаскийн чанадад цөллөгт явуулна” гэж ЭЗЭН айлдаж байна. Түүний нэр бол түмэн цэргийн Бурхан.

бүрэн бүлгийг уншина уу Амос 5