Хуучин Гэрээ

Шинэ Гэрээ

Амос 3:8-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Арслан нь архирчээ!Хэн үл эмээх вэ?Эзэн БУРХАН айлджээ!Хэн эш үзүүлэхгүй байж чадах вэ?

9. Ашдодын цайзууд ба Египет газар дахь цайзуудад зарлагтун. “Самарийн уулс дээр цуглар. Түүний доторх агуу хөл үймээнийг түүний дунд буй дарлалыг үз.

10. Гэвч тэд зөв юмыг яаж хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд өөрсдийн цайзууддаа хүчирхийлэл болон сүйрлийг нөөцөлжээ”.

11. Тэгэхээр Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна.“Дайсан, энэ нутгийг чинь бүсэлж, та нарын хүчийг сулруулж,та нарын цайзуудыг тонох болно”.

12. ЭЗЭН ийнхүү айлдаж байна.“Хоньчин нь арслангийн амнаас хоёр хөл болон чихний тасархайг булаан авдаг шигСамарид оршдог Израилийн хөвгүүдийг орны булантай, хэвтрийн дэвсгэртэй хамт булаан авч одох болно.

13. Сонсож, Иаковын гэрийн эсрэг гэрчил” гэж Эзэн БУРХАН, түмэн цэргийн Бурхан тунхаглаж байна.

14. “Учир нь Би Израилийн гэм зөрчлийг шийтгэх өдөрт бас Бетелийн тахилын ширээнүүдийг ч шийтгэнэ.Тахилын ширээний эврүүд таслагдаж газарт унана.

15. Би бас өвлийн байшинг зуны байшинтай хамт цохих болно.Зааны ясан байшингууд бас сөнөж,агуу байшингуудыг эцэс болгоно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

бүрэн бүлгийг уншина уу Амос 3